Шууд Chart

Өдөрт 10000 алхахад зүрх, судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой

2018-11-10 10:32:44

Өдөрт 10000 алхахад зүрх, судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Ингэж алхахад хүний бие ойролцоогоор 300 килокалори илчлэг зарцуулдаг байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд өдөр бүр идэвхтэй хөдөлгөөн хийхийг зөвлөлөө. Өдөрт 30 минут болон түүнээс дээш хугацаагаар дасгал хийх, эсвэл удаан алхах нь олон ач тустай.

Тухайлбал, идэвхтэй хөдөлгөөн таны сэтгэл санааг тайвшруулж бухимдалгүй болгоно. Мөн цусан дахь сахарын хэмжээ тэнцвэржиж цусны даралт ихсэхээс сэргийлдэг байна. ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга н.Оюунхандын ярианд анхаарлаа хандуулъя. 

Өдөрт 10000 алхмыг хэрэгжүүлэхийн тулд цахилгаан шатнаас татгалзаж аль болохоор алхахыг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.  


Өдөрт 10000 алхахад зүрх, судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой   
Үзсэн: 1814 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.34.xxx] 2018-11-12 08:48
Уул руу цэвэр агаарт алхаарай
ХЭ ХЭ ХЭ [66.181.184.xxx] 2018-11-11 21:35
ХАРАМСАЛТАЙ НЬ ЭНЭ ИХ УГААР УТААН ДУНД АЛХАХААР УЛАМ ХОРДОХ ГЭЭД БАЙНА ШҮҮ ДЭЭ
Oyunaa [86.9.145.xxx] 2018-11-11 18:06
10000 alham oiroltsoogoor 5km orchim bolno. Smart utasnuud hunii alhaag Ali hediin alhamaar bolon km-r tootsdog bolson.
Зочин [103.229.123.xxx] 2018-11-11 10:17
10 000 АЛХАМ ГЭДЭГ ЧИНЬ 10 КМ , УБ т ИНГЭЖ АЛХАХ ГАЗАР ОРЧИН ЦЭВЭР АГААР БАЙДАГ БИЛҮҮ ? ШАЛ ДЭМИЙ ЮМ ЯРИХ ЮМ .
Зочин [139.5.218.xxx] 2018-11-10 21:50
алхаж болноо.гол нь агаар цэвэр байх

Бидэнтэй нэгдээрэй