
Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 23869 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 176 нэгж буюу 13 хувиар, гэмт хэргийн шинжтэй 789 үйлдэл бүртгэгдсэн нь 13 нэгж буюу 1.6 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Нийслэлийн хэмжээнд нийт зөрчлийн шинжтэй 23080 дуудлага мэдээлэл хүлээн авсан. Давхардсан тоогоор 1026 чиглэлд 1908 офицер, цагдаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж, 53 удаагийн хамгаалалтад давхардсан тоогоор 688 алба хаагч,61 автомашинтай 129.5 цагийн үүрэг гүйцэтгэлээ” гэж танилцуулав.
Зөрчлийн шинжтэй 23080 дуудлага мэдээлэл хүлээн авчээ | ||
Үзсэн: 858 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.