Шууд Chart

25 байршилд зам талбайг чөлөөлж, газрын зөрчлийг арилгав

2018-11-12 17:18:57

“Манай газраас өнгөрсөн хугацаанд нийслэлийн Засаг даргын А/168 дугаар захирамжийн хүрээнд 25 байршилд зам талбайг чөлөөлж, газрын зөрчилийг арилгасан.

Мөн зөвшөөрөлгүй хүнсний бүтээгдэхүүн импортлосон байдалд хяналт шалгалт хийж, БЗД-ийн 10, 14 дүгээр хороонд байрлах Их сүлд группын хашаа, Орнитал Велнессийн каргоны хашаанд зориулалтын бус тээврийн хэрэгслээр хүнсний бус бараа бүтээгдэхүүнтэй цуг тээвэрлэсэн гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгын зөрчилтэй, холбогдох баримт бичиггүй, хүнс импортлоход тавих хууль ёсны шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг импортолсон зөрчлийг илрүүлж, түр хугацаагаар битүүмжлэн, Зөрчлийн хэрэг нээж, бүтээгдэхүүн тус бүрээс дээж авч лабораторид шинжлүүлэхээр хүргүүлсэн” хэмээн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.  


25 байршилд зам талбайг чөлөөлж, газрын зөрчлийг арилгав  
Үзсэн: 633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй