Шууд Chart

“Хэцүү анги”-ийн гол дүрийн жүжигчид дахин нэгджээ

2014-01-20 12:17:52

МҮОНТ-ийн бүтээл Монголын анхны 60 ангит “Хэцүү анги” уран сайхны киног үзэгчид сайн мэднэ. Тус киноны гол дүрүүдэд тоглосон жүжигчин М.Баярбат, М.Наранмөнх, мисс Б.Бадамцэцэг Б.Батсайхан Э.Уянга, СТА Б. Навчаа нар дахин “Аз жаргалын шок” нэртэй нэгэн шинэ уран бүтээлд хамтран ажиллажээ.

Энэхүү бүрэн хэмжээний инээдмийн уран сайхны кино нь”Фантастик” продакшны хоёр дахь дэлгэцийн  уран бүтээл бөгөөд киноны ерөнхий найруулагчаар УДЭТ-ын залуу жүжигчин Б.Тамир ажилласан байна. Киноны гол дүрүүдэд М.Баярбат, УДЭТ-ын жүжигчин Одончимэг нар тогложээ.

Мөн жүжигчин Б.Навчаа, “Шилдэг өнгө” продакшны жүжигчин СТА Золбоот, УДЭТ-ын жүжигчин Б.Отгонбат, “Маск” продакшны жүжигчин Э.Алдар, СТА Ш.Жавхлан гээд олон уран бүтээлчид оролцон тоглосон байна. Кино ирэх сарын 12-ны өдөр кино нээлтээ хийж кино театруудаар гарч эхэлнэ.
 


“Хэцүү анги”-ийн гол дүрийн жүжигчид дахин нэгджээ  
Үзсэн: 3573 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй