Шууд Chart

Гудамж зам, талбайг зөвшөөрөлгүйгээр сэтэлсэн иргэн, ААН-д арга хэмжээ авч байна

2018-11-17 11:45:47

Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд иргэдээс ирсэн мэдээлэл, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас ирүүлсэн мэдээллийн мөрөөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран зөвшөөрөлгүйгээр авто зам сэтэлсэн, орц гарц гаргасан, зам замын байгууламж эвдсэн, 22 иргэн аж ахуйн нэгжийг газар дээр нь шалгаж 70 сая төгрөгний торгууль ноогдуулсан байна. Үүнд:

Зөвшөөрөлгүй авто зам сэтэлсэн 8 хуулийн этгээд тус бүр 5,0 сая төгрөг, нийт 40 сая, 6 иргэнд тус бүр 500,0 мянга, нийт 3,0 сая төгрөгийн мөнгөн торгуулийг зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.

Зөвшөөрөлгүй орц, гарц гаргасан 3 хуулийн этгээд тус бүрийг 5,0 сая төгрөгийн мөнгөн торгуулийг зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан. Үлдсэн мөнгөн торгуулийг иргэд эзэлж байна.

Нөхөн сэргээлт хангалтгүй байгаа байгууллагуудад шаардах хуудас өгч нөхөн сэргээлтийг бүрэн хийж гүйцэтгэх үүрэг даалгавар өгөхөөр боллоо.


Гудамж зам, талбайг зөвшөөрөлгүйгээр сэтэлсэн иргэн, ААН-д арга хэмжээ авч байна  
Үзсэн: 673 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.42.xxx] 2018-11-17 14:17
Bayangol duurgiin 1 khoroonii nutag Tumur zamiin vokzalaas chankh khoish Magsarjaviin gudamjind Tenuun chansaa company barilga barikh neriidleer yavgan khunii zamiig buten nuraagaad zamgui bolgood sar bolj bna. Duuregt kheleed nemergui. Uvul zamgui khaaguur yavakh ve. Olon khun yavdag gudamdaa

Бидэнтэй нэгдээрэй