
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүн Р.Гончигдорж өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Хуулийн төслийн танилцуулгад дурьдсанаар монголчууд үндэсний их баяр наадмаа тэмдэглэхдээ Эрийн гурван наадам хийж ирсэн эртний уламжлалтай. Эрийн гурван наадам нь манай соёл, иргэншлийн өвөрмөц нэг бүрэлдхүүн хэсэг юм гээд 2003 онд анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдаж, Монгол үндэсний бөхөд Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгодог болсон бөгөөд ингэхдээ анх удаа улсын далай аварга цол шинээр бий болгосон. Энэ нь үндэсний бөхөд байгаагүй цол болсон ба харин цолны чимэг байсан түүхтэй. Гэтэл өнөөдөр монгол үндэсний бөхийн хөгжил өндөр түвшинд хүрч, өрсөлдөөн их болсон үед далай аварга цол олгож байгаа нь үндэсний бөхийн дархан аварга төрөх боломжийг хомсдуулж байна гэжээ.
Тиймээс хууль санаачлагч шинээр олгох болсон улсын далай аварга цолыг олгодоггүй болгохоор хуульчлах саналтай байгаагаа хуулийн төсөлд тусгасан байна.
Баяр наадмын тухай хуулийн төсөл өргөн барилаа | ||
Үзсэн: 877 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.