Шууд Chart

Өнөөдөр дөрвөн байнгын хороо хуралдана

2014-01-21 09:12:09

УИХ-ын дэргэдэх байнгын хороодын хуралд өнөөдөр товлосон цагийн дагуу явагдана. Тус тусын хуралдаанаар цаг үеийн шийдлээ хүлээж байгаа хэд хэдэн хуулийн төсөл, шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм.

01 сарын 21-ний Мягмар гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
  • Соёлын өвийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн төсөв, зардалтай холбоотой асуудлаар санал, дүгнэлт гаргаж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлнэ /анхны хэлэлцүүлэг/;
  • Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийн төсөв, зардалтай холбоотой асуудлаар санал, дүгнэлт гаргаж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлнэ /анхны хэлэлцүүлэг/;
  • Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /ДЦС-4 ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг өргөтгөхөд шаардагдах тоног төхөөрөмжийг импортоор оруулах, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ, анхны хэлэлцүүлэг/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай.
2. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
  • Цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэлэлцэн санал, дүгнэлт гаргах тухай;
  • Бусад.
3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
  • Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Эрдэнэсийн сангийн 2014 оны орлого, зарлагын төлөвлөгөө батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

4.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:

Өнөөдөр дөрвөн байнгын хороо хуралдана  
Үзсэн: 845 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй