Шууд Chart

1 кВт цахилгаан эрчим хүчний үнэ тарифийн ялгааг тайлбарлалаа

2018-12-11 16:54:58

Эрчим хүчний зохицуулах хороо энэ оныг “Эрчим хүчний хэмнэлтийн жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор эрчим хүчний зардлаа хэмнэж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг үнийн ялгавартай бодлогоор урамшуулдаг талаар мэдээллээ. 

Тухайлбал, хэрэглэгч нь аль болох оргил ачааллын бус цагт цахилгаан зарцуулвал үнийн хувьд уян хатан байдаг. Үүнийг иргэд тэр бүр мэддэггүй. Тиймээс иргэн, аж ахуйн нэгжүүд тарифт тоолуур сонгож, бага зардлаар эрчим хүч худалдан авах боломжтой гэж Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф, зах зээлийн газрын дарга н.Болор-Эрдэнэ ярьж байна.

Тэрбээр 1 кВт цахилгаан эрчим хүчний үнэ тарифийн ялгааг тайлбарлалаа.

Ийм хөнгөлөлттэй тарифыг мөрдсөнөөр айл өрхүүд сард дунджаар 9 мянга, жилд 100 гаруй мянган төгрөг хэмнэх боломжтойг хэллээ. Тухайлбал, 2017 оны улсын дүнгээр 50 орчим тэрбум төгрөгийг хэмнэж чадсан байна.


1 кВт цахилгаан эрчим хүчний үнэ тарифийн ялгааг тайлбарлалаа  
Үзсэн: 1369 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй