Шууд Chart

Дональд Трамп Засгийн газрын үйл ажиллагааг зогсооно гэж сүрдүүлжээ

2018-12-12 14:45:22

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Мексиктэй залгаа хил дээр хана босгох 5 тэрбум долларыг батлуулж чадахгүй бол засгийн газрын ажил зогсооно гэж сүрдүүлжээ. Ерөнхийлөгчийн эсрэг байр суурьтай байгаа Конгресс дахь Ардчилсан намын гишүүд хана барих санхүүжилтэд хаалт тавьж байгаа юм. Тэд уг төсөлд Трампын хүсч байгаагаас дөрөв дахин бага мөнгө буюу 1.3 тэрбумыг л гаргахыг зөвшөөрч байна.

Трамп өчигдөр Конгрессийн хоёр танхим дах Ардчилсан намын удирдагчид болох Нэнси Пелоси, Чак Шумер нартай уулзсаныхаа дараа дээрх мэдэгдлийг хийжээ. Тэд хана барихыг буруушаасан ч Америкийн хилийн дагуух аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээг дэмжиж байгаагаа дурдсан байна. Хэрэв АНУ-ын Конгрессийн хоёр танхим төсвийг батлахгүй бол, төрийн байгууллагуудын ажил зогсоход хүрэх юм. Хууль бус цагаачлалаас сэргийлэхийн тулд Мексиктэй залгаа хил дагуу хана босгох ажил Трампын сонгуулийн өмнөх амлалтуудын нэг байсан.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард тэрээр хана барих ажлын явцад сэтгэл дундуур байснаас дүрвэгчид нэвтрэхээс сэргийлэх ажлыг Үндэсний гвардийн хүчнийхэнд даалгаж байсан. Мөн наймдугаар сард хана барих ажилд шаардлагатай 5 тэрбумаас 3.5 тэрбум нь л хуваарилагдсан талаар АНУ-ын ерөнхийлөгч мэдэгдэж байсан юм. Хана боссон зарим хэсэгт хууль бус цагаачлалын урсгал 90 хувь хүртэл саарсан гэж Трамп мөн ярьж байсан юм.


Дональд Трамп Засгийн газрын үйл ажиллагааг зогсооно гэж сүрдүүлжээ  
Үзсэн: 996 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй