
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Захирагчийн ажлын албаны хэлтэс, албадын дарга нартай уулзаж үүрэг даалгавар өглөө. Тэрбээр төрийн албаны сахилга хариуцлагыг өндөржүүлэн, дор бүрнээ хариуцлагатай ажиллах болон өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай бригадуудаа бэлэн байлгах, нийслэлийн хот тохижилтын чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг нийслэлийн Захирагчийн ажлын албанд даалгалаа. Мөн шинэ жилийн баярын өдрүүдээр хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж, цаг үеийн байдалд анхаарал хандуулах шаардлагатайг хэллээ.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар онцгой анхаарч, энэ чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх, холбогдох агентлаг, хэлтэс албад уялдаа холбоотой байж иргэдэд мэдээллийг түгээхэд анхаарч ажиллахыг холбогдох хэлтэс албадын дарга нарт анхааруулав.
Хэлтэс, албадын дарга нартай уулзлаа | ||
Үзсэн: 794 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.