
Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч – Нийслэлийн Засаг даргын орлогч, жендэрийн дэд хорооны дарга Ш.Анхмаагаар удирдуулсан нийслэл, дүүргүүдийн жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн 2-р хуралдаан ѳнѳѳдѳр боллоо. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан тус ажлын хэсэгт мэргэжлийн жендэрийн зөвлөх баг мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа юм. Тус ажлын хэсгийн хурлаар жендэрийн зөвлөх баг нийслэлийн ажлын хэсгийн гишүүдэд нийслэлийн жендэрийн нөхцөл байдлын үнэлгээний үр дүн, дүгнэлт, зөвлөмжийг танилцуулж, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн талаарх мэдээлэл хийн жендэрийн дэд хөтөлбөр боловсруулахад анхаарах зүйлс, цаашид хийх ажлын талаар санал солилцов.
Ажлын хэсгийн дараагийн хурлаар ажлын хэсгийн гишүүд оролцоонд суурилсан аргачлалаар нийслэлийн жендэрийн дэд хөтөлбөрийн зорилго, зорилтыг тодорхойлох ба жендэрийн зөвлөх баг тус хэлэлцүүлгийг чиглүүлэн ажиллах юм.
Hийслэл, дүүргүүдийн жендэрийн дэд хѳтѳлбѳр боловсруулах ажлын хэсэг хуралдлаа | ||
Үзсэн: 656 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.