
Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод агаарын температур шөнөдөө 24-26 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм хүйтэн, салхины хурд 07-08 м/с байх төлөвтэй байна.
Нийслэлийн хэмжээнд 16 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 117 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 109, эрэн хайх, аврах ажиллагааны 8 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймэр, техникийн холбогдолтой ослоос нийт 12 иргэнийг авран хамгаалж, гал түймрийн утаажилтын бүсээс 32 иргэнийг гаргаж ажилласан. Чингэлтэй дүүргийн 7, 8, 12, 17, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт булгийн ус газрын хөрснөөс нэвчиж хөлдөлт үүсэж дээрх хороодын айл өрх, иргэдийн гэр, байшин усанд автах мөн тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болох зэрэг нөхцөл байдал үүссэнийг нийт 8 техник хэрэгсэл, 55 ажилтан, алба хаагчтайгаар үүрэг гүйцэтгэн шуурхай арга хэмжээ авч 8, 12, 17, 18 дугаар хороог хэвийн болгосон.
Мөн 7 дугаар хорооны нийтийн эзэмшлийн зам талбайд тогтсон мөсийг цэвэрлэх, бөглөрсөн суваг шуудууг сэргээн засах, шаардлагатай газар суваг шуудуу ухаж далан сувагтай холбох зэрэг ажлын явц өнөөдрийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна” гэв.
Гал түймрийн утаажилтын бүсээс 32 иргэнийг гаргажээ | ||
Үзсэн: 527 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.