
Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган "Сирийн хойд хэсэгт Евфрат мөрний зүүн талаар Америкийн дэмжлэгийг авч төвлөрсөн Курд босогчдын эсрэг ойрын хугацаанд цэргийн ажиллагаа явуулна” гэж лхагва гарагт мэдэгдсэн байна. Мөн тэрбээр “Америк цэргүүд бидний бай биш. Энэ ажиллагаа хоёр талын хамтын ажиллагааг илүү ойртуулах болно” гэжээ.
Туркийн хувьд Сири дэх Курдуудыг террорист байгууллага гэж үздэгээс гадна сүүлийн хоёр жилийн хугацаанд тэднийг Евфрат мөрний баруун талаас шахаж холдуулахыг чармайж байгаа ч Америкийн цэргүүдтэй шууд сөргөлдөхөөс зайлсхийж Евфрат мөрний зүүн эрэг дагуу цэргээ оруулж байгаагүй юм.
Сири дэх Курдуудыг Евфрат мөрний баруун эрэг дагуух Манбиж тосгоноос гаргах талаар Вашингтонтой хийж буй яриа хэлэлцээ Эрдоганы уйгагүй оролдлого удахгүй дуусах байх гэж "Ройтерс" бичжээ.
Өнгөрөгч 11 дүгээр сараас Турк, АНУ-тай байгуулсан гэрээнийхээ хүрээнд Евфрат мөрний баруун эрэг дагуух Манбиж тосгонд хамтарсан эргүүл хамгаалалт хийж эхэлсэн. Гэвч Туркийн талаас Евфрат мөрний зүүн эрэг дагуу байрлаж байсан Курд тэмцэгчид рүү гал нээснээр хоёр улсын хамтын ажиллагаа эргэлзээтэй болоод байгаа юм.
Реджеп Тайип Эрдоган: Сири дэх Курдуудын эсрэг цэргийн шинэ ажиллагаа явуулна | ||
Үзсэн: 656 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.