Шууд Chart

Францад гал нээсэн этгээд Герман, Швейцарьт 27 хэргээр ял хүлээж байжээ

2018-12-14 11:41:21

Францын Страсбург хотод галт зэвсгээр олон хүний аминд хүрсэн хэрэгтэн цагдаагийн суманд оногдож нас баржээ.

Албаныхан хэрэгтнийг анх 29 настай эрэгтэй, хэрэг гарсан газраас холгүйхэн амьдардаг болохыг тогтоон эрэн сурвалжилж байсан. Мөн түүний нэрийг Чериф Чекат гэдгээс гадна хүмүүс рүү буудах үедээ “Аллах Акбар” хэмээн хашхирсан хэмээн мэдээлж байсан юм. Харин сүүлд буюу пүрэв гарагт зэвсэгт хүчнийхнийг оролцуулсан томоохон цэргийн ажиллагаа явуулж, энэ үеэр хэрэгтэн буудуулж нас барсан хэмээн Францын дотоод хэргийн сайд Кристоф Кастанер мэдэгдэж байна. Чериф Чекат цагдаа нар руу буудсаны дараа цагдаа нар хариу гал нээж хэрэгтэн нас баржээ.

Харин сүүлийн мэдээллээр Чекат Францаас гадна, Герман, Швейцарьт 27 удаагийн хэргээр ял хүлээж байжээ. Исламын улс бүлэглэлийнхэн хэргийг зохион байгуулсан гэж  хүлээн зөвшөөрчээ.

Үйл явдлыг эргэн сануулахад, мягмар гарагт Францын Страсбург хотод Зул сарын нэгэн үзэсгэлэн худалдааны ойролцоо зэвсэгт этгээд гал нээж, хүмүүс нас барж зарим нь шархаджээ. Эхний мэдээллээр дөрвөн хүн нас барсан хэмээж байсан ч, сүүлд гурван хүн нас барж, 10-аад хүн шархадсан гэв. Хэрэгтэн зугтахдаа гартаа шархдаж, бэртсэн гэж мэдээлж байсан юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Францад гал нээсэн этгээд Герман, Швейцарьт 27 хэргээр ял хүлээж байжээ  
Үзсэн: 698 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй