
Өмнөд Солонгосын Эв нэгдлийн яамнаас энэ сарын 26-нд хоёр улсын төмөр болон авто замыг холбох ёслол зохион байгуулахаар Умард Солонгосын талтай тохиролцсон” гэж мэдэгджээ. Хоёр Солонгосын ажлын хэсгийн уулзалт пүрэв гарагийн үдээс өмнө Умард Солонгосын Кесон үйлдвэрлэлийн цогцолборт болсон. Энэ хурлын дараа Өмнөд Солонгосын талаас ийн мэдээлсэн билээ.
Ёслол Умард Солонгосын Кесон цогцолборын ойролцоох галт тэрэгний буудалд болж, тус бүр 200 орчим албаны хүн оролцох юм байна. Илүү нарийн зүйлсийг үргэлжлүүлэн хэлэлцэж байж шийднэ гэж Өмнөд Солонгосын Эв нэгдлийн яам мэдэгдэж байна.
Тус хоёр улсын төрийн тэргүүнүүд өнгөрөгч есдүгээр дүгээр сард болсон уулзалтаараа энэ оны сүүл гэхэд дээрх ёслолыг зохион байгуулна гэж тохиролцсон. Мөн хоёр талын төмөр зам авто замыг холбох урьдчилсан шалгалтуудыг хийж байсан юм. Гэхдээ холбох ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй хэвээр байгаа юм байна.
Энэ талаар Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ сарын эхээр “Зам холбох ажил Умард Солонгосын эсрэг олон улсын хоригийг зөрчиж болзошгүй тул Америк болон НҮБ-ын аюулгүй зөвлөлтэй дахиж хэлэлцэх шаардлагатай” гэж мэдэгдсэн. Тиймээс хоёр Солонгосын замын сүлжээг холбох ёслол тус хоёр улсын нааштай харилцааг өргөжин бэхжүүлэх зорилготой хэмээн ажиглагчид дүгнэж байна.
Хоёр Солонгосын замын сүлжээг холбох ёслол болно | ||
Үзсэн: 1048 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.