Шууд Chart

Йемений сөргөлдөгч талууд гал зогсоох тохиролцоонд хүрлээ

2018-12-14 12:59:09

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутериш, “Йемений сөргөлдөгч талууд Ходейда хотод гал зогсоохоор тохиролцлоо” хэмээн мэдэгджээ. Тэрбээр Шведэд болж байгаа Энхийн яриа хэлэлцээнд пүрэв гарагт оролцох юм. Йемений гадаад хэргийн сайд Халед Хусейн Алеманы, босогчдын талыг төлөөлөгч Мохамед Абдул Салам нар НҮБ –ын уриалгыг дэмжин гар барьжээ.

Йемений ард иргэдэд зориулан илгээсэн хүмүүнлэгийн тусламжийн 70 орчим хувь нь Ходейда боомт хотоор дамжиж хүрч байжээ. Гэвч зургаан сарын өмнөөс энэ хотод ширүүн тэмцэл өрнөснөөр тусламж хүргэх үйл ажиллагаа зогсонги байдалд орсон юм. Харин одоо талууд энд гал зогсоох тохиролцоо хийсэн нь НҮБ болон бусад олон улсын агентлагууд Йеменд хүмүүнлэгийн тусламж үйл ажиллагаагаа сэргээх нөхцөл болох уу гэдэг нь анхаарал татаж байна гэж NHK мэдээлжээ. Ойрхи Дорнодын энэ улсад болж байгаа иргэний хямрал мөргөлдөөн гурван жил хагас үргэлжилж, Йемений Засгийн газар Саудын араб тэргүүтэй цэргийн эвслийн дэмжлэгийг авч байгаа бол, Хуйти босогчид Ираны талтай хамтран байлдаж байгаа юм.

Олон  улс үүнийг дэлхийн хамгийн ноцтой хүн төрөлхтний хямрал гэж үзэж байна. Учир нь Йемений 27 сая гаруй иргэний тал хувь нь өлсгөлөнгийн ирмэгт байгаа нь сүүлийн 100 жилийн түүхэн дэх хамгийн олон хүнийг хамарсан өлсгөлөн гэгдэж байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Йемений сөргөлдөгч талууд гал зогсоох тохиролцоонд хүрлээ  
Үзсэн: 666 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй