
Баянхонгор аймаг галлагаатай айлын тоог цөөлж, цахилгаан халаагууртай болгох бодлого барьж байгааг удирдлагууд нь хэллээ. Тиймээс өнөөдөр нийслэлд худалдаалж байгаа дотоодын болон импортын цахилгаан халаагуурын компанийн төлөөлөлтэй уулзаж байна. Ирэх онд иргэдэд хөнгөлөлттэй цахилгаан халаагуур өгөхөөр төлөвлөжээ. Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал ингэж ярилаа.
Энэ бол богино хугацаанд агаарын бохирдолтой тэмцэх нэг шийдэл гэж Баянхонгор аймгийнхан үзэж байна. Орон нутгийн иргэд шууд орон сууц авах боломжгүй гэж хэллээ.
Иргэдэд хөнгөлөлттэй үнээр цахилгаан халаагуур өгөхөөр төлөвлөжээ | ||
Үзсэн: 1299 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.