
Брюссельд болсон Европын Холбооны улсуудын төр засгийн тэргүүн нарын уулзалтаар Оросын эсрэг эдийн засгийн салбар хориг арга хэмжээг хагас жилээр сунгалаа. Минскийн хэлэлцээрийн биелэлтэд “Ор тас ахиц гарахгүй байгаа”-гаас ингэж шийдвэрлэснийг Европын Зөвлөлийн тэргүүн Дональд Туск мэдэгдсэн байна. Уг хориг ес дэх удаагаа сунгагдаж байгаа нь энэ юм.
Оросын эсрэг Европын Холбооны эдийн засгийн хориг арга хэмжээг анх 2014 оны долоодугаар сард, “Эм-Эйч-17” дугаарын нислэг үйлдэж явсан Малайзын “Бойнг” онгоц Донбассын нутагт сүйрсний дараа тогтоосон. Оросын санхүү, эрчим хүч, батлан хамгаалах секторын эсрэг мөн давхар зориулалттай бараа бүтээгдэхүүнд тогтоосон уг хоригийг хагас жил тутам тэр хэвээр сунгасаар өнөөг хүрч байгаа юм. Европын Холбооны дээд уулзалтаар түүнчлэн Азовын тэнгисийн байдлын талаар тусгай мэдэгдэл баталсан байна. Гэхдээ тэр нь европын удирдагчдын энэ сэдвээр өмнө гаргаж байсан мэдэгдлүүдтэй үг үсгийн зөрөөгүй адил байгааг ТАСС агентлаг уламжилсан байна.
Тухайн асуудлаар Оросын эсрэг шинээр хориг тогтоохыг уриалсан Польш болон Балти хавийн улсууд, Их Британийн уриалга европын Холбооны бусад улсаас дэмжлэг олоогүй байна.
ОХУ-ын эсрэг хоригийг сунгалаа | ||
Үзсэн: 1539 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.