Шууд Chart

Дадлагажуулагч багш бэлтгэнэ

2018-12-17 12:17:32

Сургуулиа төгсөж байгаа оюутнуудын тал хувь нь мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байна гэсэн судалгаа бий. Үүний гол шалтгаан нь ажлын туршлагатай холбоотой гэж аж ахуйн нэгжүүд хариулжээ.

Тиймээс мэргэжилтэй залуучуудыг ажлын байранд зуучлах зорилгоор Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим дэргэдээ “дадлагажуулагч багш” бэлтгэхээр болжээ. МҮХАҮТ-ын дэргэдэх Гадад худалдааны академийн дарга н.Баяржаргал ингэж ярилаа. 

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь 2019 онд үйлдвэрлэлийн “дадлагажуулагч багш”-ийг мэргэжлийн түвшинд бэлтгэж эхэлнэ. Тиймээс залуу боловсон хүчнийг сургаж ажиллуулах сонирхолтой аж ахуйн нэгж байгууллага болон ажил идэвхтэй хайж байгаа шинэ залуу төгсөгчид тус газарт хандаж болох юм байна.


Дадлагажуулагч багш бэлтгэнэ   
Үзсэн: 905 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй