
Хөдөлмөрийн харилцааг зохицуулсан шинэ хуулиудыг эсэргүүцсэн олон мянган иргэн дараалан дөрөв дэх өдрөө Будапешт хотод жагсаал хийжээ. Жилд 400 хүртэл цаг илүү цагаар ажиллахыг ажилчдаасаа шаардахыг ажил олгогчдод зөвшөөрсөн өөрчлөлтийг тус улсын парламент түрүү долоо хоногт баталж, хөдөлмөрийн хуулиндаа оруулсан юм.
Ням гарагийн жагсаалд оролцогчид Унгар болон Европын Холбооны туг далбааг барин парламентийн ордны гадна жагсчээ. Зүүний сөрөг хүчний намууд, оюутны байгууллагууд болон үйлдвэрчний эвлэлүүд шинэ хуулийг цуцлахыг шаардаж байна.
Түүнээс гадна Засгийн газар сонгуулийн эрх болон эсэргүүцлийн ажиллагаа, авлигын хэргүүдтэй холбоотой асуудлуудыг авч хэлэлцэх захиргааны хэргийн шүүхийн тухай хууль баталсан юм.
Энэ мэт сүүлд батлагдсан хууль эрх зүйн шинэ актууд 2010 онд засгийн эрхэнд гарсан Виктор Орбаны засаглалын жилүүдэд ардчилсан институтууд ялзарч байгаагийн бас нэг нотолгоо гэж Унгарын Засгийн газрыг шүүмжлэгчид мэдэгдэж байна.
Хөдөлмөрийн харилцааг зохицуулсан шинэ хуулиудыг эсэргүүцсэн жагсаал 4 дэх өдрөө үргэлжиллээ | ||
Үзсэн: 573 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.