Шууд Chart

Умард Солонгос дахь хүний эрхийн нөхцөл байдлыг НҮБ шүүмжилж, тогтоол гаргалаа

2018-12-18 10:52:16

Умард Солонгос дахь хүний эрхийн нөхцөл байдлыг НҮБ шүүмжилж, тогтоол гаргалаа. Тогтоолыг Япон, Европын Холбооны зүгээс даваа гарагт хуралдсан НҮБ-ын Ерөнхий чуулганд танилцуулж, олонхын дэмжлэг авсан байна.

Үүнд, Умард Солонгост үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө байхгүй байна гэжээ. Мөн Япон болоод бусад улсын иргэдийг удаа дараа хулгайлсныг шүүмжлэн, тэднийг нэн даруй эх оронд нь буцаахыг уриалсан байна.

Умард Солонгосын хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулын тулд олон улсын дэмжлэгийг авч хамтран ажиллахыг хүсч, энэ удаагийнхтай ижил тогтоолын төслийг Япон улс болон Европын Холбоо 2005 оноос хойш хамтран гаргаж ирсэн байна.

Өчигдөр болсон санал хураалтын өмнө НҮБ-д Умард Солонгосыг төлөөлж буй Элчин сайд Ким Сон тогтоолын төсөл хүний эрхийн асуудалтай огт холбоо хамааралгүй зүйл гээд сөргөлдөгч талуудаас нь үзүүлж буй улс төрийн шахалт гэсэн байна. Мөн түүнтэй зэрэгцэн БНХАУ болон Сирийн төлөөлөгч энэ тогтоолын төслийг эсэргүүцэж байгаагаа хэлжээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгос дахь хүний эрхийн нөхцөл байдлын асуудлаар жил бүр зохион байгуулдаг уулзалтаа энэ сард хийх хангалттай дэмжлэг авч чадаагүй тул хурлаа хойшлуулаад байсан юм. Гэвч жил бүрийн 12 дугаар сард болдог энэ хурлыг АНУ ирэх нэгдүгээр сард зохион байгуулах саналтай байгаа аж. 

 

Нийтэлсэн: Mонголын радио

Умард Солонгос дахь хүний эрхийн нөхцөл байдлыг НҮБ шүүмжилж, тогтоол гаргалаа   
Үзсэн: 922 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй