Шууд Chart

Британийн Ерөнхий сайдын шийдвэрийг Жереми Корбин “хүлээж авах аргагүй” гэлээ

2018-12-18 11:55:26

Брекситын нөхцөлийн талаар Брюссельтэй байгуулсан хэлэлцээрээр энэ сарын 11-нд парламентад болох байсан санал хураалтыг ирэх нэгдүгээр сарын эцэс болгож хойшлуулсан Британийн Ерөнхий сайдын шийдвэрийг Жереми Корбин “хүлээж авах аргагүй” гэлээ.   

Британийн сөрөг хүчний Лейборист намын дарга тэрбээр Ерөнхий сайдад итгэл үл үзүүлэх нь Брекситийн хэлэлцээрийн талаарх санал хураалтыг энэ долоо хоногт явуулах “цорын ганц арга” гэж үзэж байна.

Европын Холбооноос улсаа гаргах асуудлаарх хэлэлцээрээр Нийтийн танхимд нэн даруй санал хураалт явуулах боломж олгоогүй нь депутатуудыг Ерөнхий сайдад итгэх аргагүй болгож байна гэж Корбин ярьжээ.

Түүнд итгэл үл үзүүлэх асуудлыг хөндөж тавих шаардлагатай тухай бичгэн шаардлагыг Жереми Корбин хатагтай Тереза Мэйг өөрийг нь байхад уншиж танилцуулсан байна.

Корбины уг мэдэгдлийн дараа Тереза Мэй парламентын хуралдааны танхимыг орхин гарчээ. Тереза Мэйгийн байгуулсан Брекситийн хэлэлцээрт Их Британийг Европын Холбооноос 2019 оны гуравдугаар сарын 29-нд гарах нөхцлүүдийг тусгасны дээр түүнээс хойших Их Британи, Европын Холбооны харилцааны бүдүүвч, хандлагыг тодорхойлсон байгаа аж. 

Нийтэлсэн: Mонголын радио

Британийн Ерөнхий сайдын шийдвэрийг Жереми Корбин “хүлээж авах аргагүй” гэлээ  
Үзсэн: 843 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй