Шууд Chart

ОХУ Курилын арлуудад цэргээ илгээнэ

2018-12-18 12:35:16

ОХУ өчигдөр “Японтой ойр орших маргаантай арлуудад шинэ хуарангууд байгуулсан. Зэвсгийн агуулах нэмж байгуулна” гэж мэдэгдсэн байна. Мөн “Москва Японы хойд талаар оршдог Курилын арлуудын хоёрдугаарт нь байгуулсан цэргийн хуаран цогцолбортоо ирэх 7 хоногоос цэргээ илгээнэ” гэж Оросын Батлан хамгаалах яамнаас мэдэгджээ. 

Энэ зуурт Кремль "Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ирэх нэгдүгээр сарын 21-нд ОХУ-д айлчилж магадгүй” гэсэн байна. Одоогоор энэ талаар Япон хариу мэдэгдэл хийгээгүй байна.

Өнгөрөгч долоодугаар сард Японы зүгээс Оросын талд хандан тэдгээр арлуудад цэргийн үйл ажиллагаа явуулахаа багасгаж, болихыг хүссэн. Гэвч тухайн үед ОХУ энэ гуйлтыг нь авч хэлэлцээгүй гэж мэдэгдсэн юм.

Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд Зөвлөлтийн цэргүүд маргаантай дөрвөн арлыг эзэлсэн байдаг. Хоёр талын дипломатууд түүнээс хойш энхийн гэрээнд үндэслэн тэр дөрвөн арлын хоёрыг нь Японы талд буцааж өгөх тухай заасан Зөвлөлтийн үеийн тунхагийг сэргээх боломжтой гэж ярьж байсан юм.

Энэ талаар хоёр улсын тэргүүн нэг бус удаа нүүр тулж уулзсан. Гэвч зөрчил маргаан хэвээр байна. ОХУ-ын улс төрчид маргаантай арлуудад Япон АНУ-ын пуужингийн байгууламжуудыг байршуулахыг зөвшөөрч магадгүй хэмээн болгоомжилж байгаагаа хэлдэг.

Нийтэлсэн: Mонголын радио

ОХУ Курилын арлуудад цэргээ илгээнэ   
Үзсэн: 1937 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй