Шууд Chart

Гадаадын хөрөнгө оруулагчид АНУ-ын төрийн үнэт цааснаас татгалзаж байна

2018-12-18 17:10:10

Гадаадын хөрөнгө оруулагчид АНУ-ын төрийн үнэт цааснаас татгалзаж байна. Америкийн төрийн үнэт цаасанд оруулсан гадны хөрөнгө оруулалт өнгөрөгч 10 дугаар сард дахиад 7 тэрбум орчмоор буурсан байна. Энэ нь улмаар компани корпорациудын 22 тэрбум долларын өртөг бүхий бонд зарагдахад нөлөөлснийг шинжээчид хэлж байна. 

Ийм маягаар гадаадын хөрөнгө оруулагчид зургаа дахь сардаа дараалан Америкийн компаниудын хувьцааг зарж борлуулж байна. Мөн АНУ-ын төрийн үнэт цаасанд оруулсан БНХАУ-ын хөрөнгө оруулалт өнгөрөгч 2017 оны дунд үеэс хойших доод цэгтээ хүрч буураад байна. Хятадын эрх баригчид ийнхүү Америкийн төрийн үнэт цааснаас аажмаар ангижирч, сая аравдугаар сард гэхэд эдний хөрөнгө оруулалтын хэмжээ ахиад 12 тэрбум доллараар хорогджээ.

Энэ байдал тав дахь сардаа үргэлжилж байна. БНХАУ Америкийн төрийн үнэт цаасыг худалдаж байгаа нь дан ганц геополитикийн зорилготой бус уналтад ороод буй юанийн ханшаа дэмжихэд нь доллар шаардлагатай болж байгаатай холбоотой байна. Гэхдээ Бээжин АНУ-ын хамгийн том гадаад зээлдүүлэгч хэвээрээ, Япон эдний ард орж байна.

Түүнээс гадна сүүлийн үед хоёр улс өөрийн мэдэл дэх Америкийн үнэт цаасуудыг эрчимтэй худалдаж байгаагийн нэг нь Их Британи байна. Тус улс 10 дугаар сарын байдлаар энэ зах зээлд оруулсан хөрөнгөө бараг 13 тэрбум доллараар хорогдуулж, 264 тэрбум болгосон бол Саудын Араб улс мөн ганц сарын дотор 55 тэрбумын үнэт цаас заржээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нэгэнтээ гадныхны өгөөмөр сэтгэлд найдахгүйгээр төсвөө санхүүжүүлж, хувьцааны ханшаа тогтвортой барьж чадна гэж мэдэгдэж байсан удаатай. Гадаад хөрөнгө оруулагчид түүний энэ үгийг шууд тусган авч, Америкийн үнэт цааснаас татгалзаж байгаа бололтой гэж Оросын “rambler.ru” сайтад бичжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Гадаадын хөрөнгө оруулагчид АНУ-ын төрийн үнэт цааснаас татгалзаж байна  
Үзсэн: 574 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй