Шууд Chart

НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх хурал үр дүнтэй болж чадсангүй гэв

2018-12-18 17:29:29

Хоёр долоо хоног үргэлжилсэн НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх хурал үр дүнтэй болж чадсангүй гэж зарим эх сурвалж үзэж байна. Энэ сарын 3-нд Польшийн Катовиц хотод эхэлсэн энэ хурал өнгөрөгч баасан гарагт дуусах ёстой байсан ч нэг өдөр сунаж бямба гарагт өндөрлөсөн. Хуралд оролцсон 196 улсын төлөөлөгчид Парисын гэрээг хэрэгжүүлэх 156 хуудас бүхий дүрэм журам болох гол гэрээг батлаад байна.

Улс орнуудын төлөөлөгчид, уур амьсгалын асуудал хариуцсан байгууллагууд энэ бичиг баримтаар хоёр долоо хоног үргэлжилсэн маргаанаа эцэслэлээ гэцгээж байгаа ч уг гэрээ хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах хангалттай үр дүн авчрахгүй гэж зарим эх сурвалж үзэж байгааг хэвлэлүүд бичжээ.

Тодруулбал, "Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх гол чухал асуудлыг тодорхойлоогүй байгаа нь санаа зовоосон асуудлын нэг” гэж Дэлхийн байгаль хамгаалах сангийн Европын бодлогын газрын дарга ярьсан байна.

Нийтэлсэн: Mонголын радио

НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх хурал үр дүнтэй болж чадсангүй гэв   
Үзсэн: 586 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй