Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх асан Майкл Флинн шоронд орж магадгүй байна

2018-12-18 17:52:52

АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх асан Майкл Флинн шоронд орж магадгүй байна. 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Дональд Трампын сонгуулийн штабынхан оросуудтай үгсэн хуйвалдсан эсэх асуудлаар Холбооны мөрдөх товчоонд худал мэдүүлэг өгсөн шалтгаанаар АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Майкл Флиннийг ийн буруутгаж байгаа юм. Түүнийг энэ хэргээр шоронд хорих эсэхийг өнөөдөр шүүх шийднэ.

Майкл Флинн тухайн үед Вашингтонд сууж байсан Оросын элчин сайд Сергей Кисляктай ярьсан ярианыхаа талаар Холбооны мөрдөх товчоонд худал мэдүүлсэн гэж өнгөрөгч 2017 оны 12 дугаар сард буруугаа хүлээсэн юм.

Холбооны мөрдөх товчоонд худал мэдүүлэг өгсөн тохиолдолд АНУ-ын хуулиар тав хүртэл жил хорих ялтай байдаг байна. Харин Майкл Флинний өмгөөлөгч түүнийг хянан харгалзах хамгийн доод хугацаа буюу нэг жилээс илүүгүй хугацаагаар тэнсэн харгалзаж, 200 цагийн олон нийтийн ажил хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргаад буй юм байна. 

Одоогоор АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаанд багтан ажиллаж байсан хүмүүсээс Флинн ганцаараа гэм буруугаа хүлээгээд байгаа юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх асан Майкл Флинн шоронд орж магадгүй байна  
Үзсэн: 1030 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй