
АНУ-ын төв банк бодлогын хүүгээ өсгөснөөр хувьцааны үнэ сүүлийн 15 сарын доод түвшинд хүрч уналаа. Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ лхагва гарагт өсгөж, энэ шийдвэрийн дараа буюу лхагва гарагийн орой хувьцааны үнэд огцом хөдөлгөөн орж, 2017 оны есдүгээр сараас хойших хамгийн бага түвшинд хүрсэн байна.
Томоохон үйлдвэрлэлүүдийн дунджийг илтгэдэг "Доу Жонс" индекс энэ шийдвэрийг зарлахаас өмнөх 381 нэгжээс 351 нэгжээр буюу 1.5 хувиар уналаа. Уг индексийн хувьд энэ сардаа 9 орчим хувиар унаад байна. Мөн "Насдак индекс" хоёроост илүү хувиар буурчээ.
Хөрөнгө оруулагчдын хувьд АНУ-ын Холбооны нөөцийн сангийн зах зээлд донсолгоо өгөх сүүлийн шийдвэр, эдийн засгийн нөхцөл байдалд сэтгэл дундуур байна гэж санхүүгийн зах зээлд оролцогчид хэлж байна.
Холбооны Нөөцийн сангийнхан ирэх 2019 онд дахин хоёр удаа бодлогын хүүгээ өсгөнө гэдгээ мэдэгдээд байна. Лхагва гарагт гаргасан шийдвэрээр АНУ-ын төв банкны хүү 2.25-2.5 хувьд хүрч өсч байгаа юм. Ингэснээр энэ жишиг хүү 2008 оноос хойших хамгийн өндөр дүндээ хүрч байгаагаас гадна үүгээр зээлийн хүү өснө гэсэн үг юм.
Бондын үнийн өсөлт ашиг ихээр унахад нөлөөлдөг. АНУ-ын төв банк буюу Холбооны нөөцийн сангийн шийдвэрээр тус улсын Сангийн яамнаас гаргасан бондын ашиг лхагва гарагийн орой 2.84 хувиас 2.77 болж буужээ.
АНУ-ын төв банк бодлогын хүүгээ өсгөснөөр хувьцааны үнэ уналаа | ||
Үзсэн: 877 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.