Шууд Chart

АНУ-ын эрх баригчид Сириэс цэргээ гаргах болсныг зарлалаа

2018-12-20 12:28:52

АНУ-ын эрх баригчид Сириэс цэргээ гаргах болсныг зарлалаа. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс энэ тухай мэдэгдээд, цэрэг гаргах нь тус цэргийн кампанит ажлын шинэ үеийн эхлэл болохыг онцолсон байна.

Мөн тэрбээр “Исламын улс” бүлэглэлийг ялснаар АНУ тэргүүтэй олон улсын эвслийн цэргийн кампанит ажил дууссан гэсэн үг биш. АНУ болон түүний холбоотнууд “шаардлагатай газар болгонд” ямар ч түвшинд Америкийн эрх ашгийг хамгаалахад бэлэн" гэжээ.

АНУ ойрын 60-100 өдөрт багтан Сириэс цэргээ гаргахаар төлөвлөж байгаа бол төрийн департаментын ажилтнууд 24 сарын хугацаанд тус улсаас явах юм байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь “твиттер” хуудсандаа “АНУ Сири дэх “Исламын улс” бүлэглэлийг устгасан. Энэ бол миний Ерөнхийлөгч байх хугацаанд АНУ-ын цэрэг тэнд байсны цорын ганц шалтгаан” гэж бичжээ.

“Вашингтон пост” сонины Пентагон дахь эх сурвалжийн мэдээлснээр, Сирид одоо АНУ-ын 2000 цэрэг байгаа бөгөөд тэднийг хамгийн богино хугацаанд нутаг буцаахаар төлөвлөж буй юм байна. Үүний зэрэгцээ АНУ Сириэс цэргээ гаргасан ч бүс нутаг дахь цэргийн оролцоо нь хүчтэй хэвээрээ байх юм.

Зөвхөн Иракт гэхэд Сиритэй залгаа хилээс холгүй Америкийн 5200 цэрэг төвлөрсөн байгааг “Ройтерс” агентлаг дурдсан байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ-ын эрх баригчид Сириэс цэргээ гаргах болсныг зарлалаа  
Үзсэн: 661 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй