
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Ж.Цолмон нар өнөөдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Тус гэрээнд заасны дагуу НЭМГ болон АШУҮИС-ийн зүгээс анагаахын төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтанд хамрагдаж байгаа оюутан, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварт ихээхэн анхаарал хандуулах аж.
Тухайлбал, эмнэл зүйн дадлага сургалтыг төлөвлөгөө, хөтөлбөр, стандартын дагуу чанартай зохион байгуулж үндсэн, төрөлжсөн мэргэшлийн мэдлэг, чадвар, хандлагатай эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, эмч, сувилагч, бусад мэргэжилтнийг эрдэм шинжилгээ судалгааны ажилд хамруулан чадавхжуулах чиглэлээр хамтарч ажиллах юм.
Уг үйл ажиллагаанд НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд болон АШУҮИС-ийн удирдлага, албаны зочид төлөөлөгч оролцож, дээрх ажлын хүрээнд нийслэлийн Өргөө, Амгалан, Хүрээ амаржих газар, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.




Нийслэлийн Эрүүл мэндийн газар АШУҮИС-тай хамтарч ажиллана | ||
Үзсэн: 1370 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.