Шууд Chart

"Манчестер Юнайтед" баячуудын жагсаалтад анх удаагаа багтсангүй

2014-01-24 09:07:14

"Deloitte" судалгааны байгууллагаас явуулсан, хөлбөмбөгийн хамгийн баян клубуудын жагсаалтын эхний гуравт "Манчестер Юнайтед" анх удаа багтаж чадсангүй.

"Deloitte" -ийн жагсаалтын эхний гурван байрт "Реал Мадрид", "Барселона", "Байерн Мюнхен" оржээ. Уг жагсаалтыг 2012-2013 онд клубуудын олсон орлогыг үндэслэн гаргасан байна. 518,9 сая еврогийн орлоготойгоор "Реал Мадрид" уг жагсаалтыг ес дэх жилдээ тэргүүлж, "Манчестер Юнайтед"-ын өмнөх дээд амжилтыг эвджээ.

Францын аварга "Парис Сент-Жермэн" клуб жагсаалтын тавдугаарт орсон аж. Хэдийгээр жагсаалтад эхний гуравт багтаагүй ч "Манчестер Юнайтед"-ын орлого 395,9 сая еврогоос 423,8 сая евро болж нэмэгдсэн байна.

"Манчестер Юнайтед" баячуудын жагсаалтад анх удаагаа багтсангүй  
Үзсэн: 1361 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй