Шууд Chart

Индонез улсад дахин цунами болж болзошгүй байна

2018-12-24 10:11:27

Индонез улсад дахин цунами болж болзошгүй тул Анак Кракатаy галт уултай ойр амьдардаг нутгийн иргэдийг эрэг хавийн газраас зайтай байхыг албаныхан анхааруулж байна.

Галт уулын идэвхижлээс үүдэн өнгөрөгч бямба гарагт Суматра арал болон Жава арал дээр хүчтэй чичирхийлэл цунами дагуулж, арлуудын эрэг дагуух тосгодуудад хохирол учруулсан. Сүүлийн мэдээгээр 220 гаруй хүн нас барж, 840 гаруй хүн бэртэж гэмтжээ.

Сүүлд мөн ням гарагт Анак Кракатаy галт уул дэлбэрч, агаарт өтгөн хар үнс нурам цацаж байсан нь дүрс бичлэгт буусан байна. Зам хаагдаж аврах ажиллагаанд саад учруулсан ч ихээр сүйдсэн газруудаас хүмүүсийг гаргахын тулд өргөх тоног төхөөрөмж зөөж аваачсан байна.

Индонезийн Гамшгийн менежментийн үндэсний агентлагаас тус улсын Уур амьсгал, геофизик судлалын агентлагийн зөвлөмжийг дурдан, Анак Кракатау галт уул идэвхитэй байгаа тул дахин цунами болж магадгүй. Тиймээс эрэг орчмын нутагт идэвхитэй үйл ажиллагаа явуулахгүй хол байхыг оршин суугчдад анхааруулжээ.

Индонезийн Кракатау галт уул дэлбэрэлтээс үүссэн Анак Кракатау галт уулын идэвхжил сүүлийн хэдэн сар нэмэгдэж галт уулын тогоо орчмоос хол байхыг албаныхан оршин суугчдад зөвлөж байжээ.

Өнгөрөгч баасан гарагт л гэхэд Анак Кракатау галт ууланд 5 минут 12 секундын турш дэлбэрэлт болж, уулаас дээш 400 метр өндөрт үнс нурам цацагдаж байжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Индонез улсад дахин цунами болж болзошгүй байна   
Үзсэн: 1335 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй