Шууд Chart

АНУ-ын Батлан хамгаалахын сайдаар Патрик Шэнахэнийг томилно

2018-12-24 10:54:34

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Батлан хамгаалахын сайдаа хоёр сарын өмнө чөлөөлж, түүний оронд орлогчийг нь томилохоо мэдэгдлээ. Тэрбээр энэ тухайгаа Жеймс Маттисийг өөрт нь хандан захидал илгээсний дараа буюу ням гарагт "твиттер" хуудсандаа “Орлогч сайд Патрик Шэнахэнийг ирэх нэгдүгээр сарын 1-нээс АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилж байгаадаа баяртай байна” гэж бичжээ.

Ингэхдээ Дональд Трамп “Маттисийг бодож байснаасаа хоёр сарын өмнө чөлөөлөх гэж байна” гэсэн байна. Жеймс Маттис өнгөрөгч долоо хоногийн сүүлээр Дональд Трампад хандан “АНУ-ын Ерөнхийлөгчийн санаа бодлыг нь дагаж ижил байр суурьтай байдаг хүнийг Батлан хамгаалах сайдаараа томилох эрхтэй тул би ажлаа өгөх нь зүйтэй гэж бодож байна” гэсэн агуулгатай захидал бичсэн юм. Ингэснээрээ Жеймс Маттис Ерөнхийлөгчөөсөө өөр үзэл бодолтой тул ажлаа өгч байгаагаа зарласан.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүний энэ захидалд ихээр дургүйцсэнээ өнгөрөгч бямба гарагт мөн нийгмийн сүлжээгээр илэрхийлсэн юм. Тэрбээр “Ерөнхийлөгч асан Барак Обама Маттисийг Америкийн цэргийн командлагчаас нь буулгасны дараа дахин нэг шинэ боломж олгосон” гэдгийг онцлон "твиттер" хуудсандаа бичжээ.

Мөн Жеймс Маттис захидлаараа сануулсанд хариу болгон “Холбоотнуудтайгаа сайн харилцаатай байхын чухлыг би мэднэ. Гэхдээ тэд Америкийг ашиглах гэвэл байдал эргэнэ” хэмээжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ-ын Батлан хамгаалахын сайдаар Патрик Шэнахэнийг томилно   
Үзсэн: 600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй