Шууд Chart

Цунамийн улмаас амь эрсэдсэн хүний тоо 373 болж нэмэгдээд байна

2018-12-25 11:29:56

Индонезийн Ява болон Суматра арлуудыг заагладаг Зондын хоолойд болсон цунамийн улмаас амь эрсэдсэн хүний тоо 373 болж нэмэгдээд байна. Мөн 1200-аад хүн гэмтэж бэртсэн бол 120 хүн ор сураггүй байна.

Индонезийн байгалийн гамшгаас сэргийлэх агентлагаас энэ тухай мэдээлсэн байна. Ням гарагт Суматра арлын өмнөд эрэг, Ява арлын баруун хэсгийг нөмөрсөн цунамийн давалгааны улмаас хэдэн зуун барилга байшин усанд автжээ.

Аялал жуулчлалын алдартай төвүүд байрладаг Лампунг, Бантен мужийн эрэг хавийн нутгуудад хамгийн их эвдрэл сүйдэл учирсан байна. Мэргэжилтнүүд Анак-Кракатау галт уул оргилсноос болж далайн усан дор хөрсний гулгалт явагдсан нь ер бусын өндөр давалгаа үүсгэн цунами болсон гэж үзэж байна.

2004 оны 12 дугаар сарын 26-нд Суматра арлын баруун эрэг орчим газар хөдөлж, цунами болсны улмаас 220 мянган хүн амь эрсэдсэний 168 мянга нь Индонезийн иргэн байжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Цунамийн улмаас амь эрсэдсэн хүний тоо 373 болж нэмэгдээд байна  
Үзсэн: 753 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй