Шууд Chart

Дональд Трамп Ирак дахь Америкийн цэргүүдтэй гэнэтийн уулзалт хийлээ

2018-12-27 12:17:49

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирак дахь Америкийн цэргүүдтэй гэнэтийн уулзалт хийлээ. Энэ тухай Цагаан ордны хэвлийн төлөөлөгч Сарра Сандерс "твиттер" хуудсаараа дамжуулан “Ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай нар Америкийн цэргүүдэд хандан амжилт гаргасанд нь талархал илэрхийлэхээр Зул сарын баярын шөнө Иракт айлчилж, Америкийн цэргийн баазад зочиллоо” гэж лхагва гарагт мэдэгджээ.

Дональд Трамп Иракийн баруун Багдад дахь агаарын баазад очиж, тэндээ 3 цаг орчим байхдаа цэргүүдтэй хөөрөлдөж, хамт зургаа авахуулахыг зөвшөөрчээ. "Ройтерс" агентлаг энэ тухай мэдээлэхдээ Ерөнхийлөгч Дональд Трамп тэнд байхдаа “Иракаас цэргээ гаргах бодолгүй байгаа” гэж хэлснийг иш татсан байна.

Түүний хувьд ажилдаа орсноос хойших хоёр жил орчмын хугацаанд хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байлдааны талбарт байгаа америк цэргүүдтэй уулзсан анхны тохиолдол энэ болж байгаа юм.

Мөн Дональд Трамп АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттисийн байр суурийг авч хэлэлцэлгүй Сириэс цэргээ гаргана гэдэг шийд гарган өөрийнхөө намынхнаас ч шүүмжлэл хүлээж байгаа энэ цаг үед таарч байгааг хэвлэлүүд дурдаж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч цэргийн салбартаа хүлээн зөвшөөрөгдөж олны итгэл хүлээсэн хүн гэж хардаг Батлан хамгаалахын сайдаа халах гэж улайрч байгаад нь олон нийт дургүйцлээ илэрхийлж байгаа юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трамп Ирак дахь Америкийн цэргүүдтэй гэнэтийн уулзалт хийлээ  
Үзсэн: 889 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй