
ОХУ анхны дуунаас хурдан пуужингаа туршиж дууслаа. "Авангард" нэртэй энэ пуужинг лхагва гарагт хөөргөн туршиж, дүрс бичлэгийг нь нийтэд дэлгэжээ. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пуужин хөөргөх явцыг ажигласан байна.
Тэрбээр “Энэ бол том ялалт” гэж хэлснийг “Рашиа түдэй” иш татжээ. Мөн Владимир Путин "Авангард" нэртэй дуунаас хурдан пуужин нь амжилттай хөөрч, Камчаткийн хоолойноос 6 мянга орчим км-ийн зайд тогтоосон байг оносон гээд “ОХУ стратегийн шинэ зэвсэгтэй боллоо” гэж хэлсэн байна.
Түүгээр ч барахгүй “Цөмийн ачаа тээх даацтай дуунаас 20 дахин хурдан нисэх чадавхтай төхөөрөмжөө ОХУ ирэх 2019 онд ашиглалтад оруулна” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ нь ОХУ шинэ төрлийн зэвсгийн системээ ирэх онд ажиллагаанд оруулна гэсэн үг юм.
Пуужингийн тухайд таван метр урт далавчтай. Хөөргөсний дараа сөргөлдөгч талаас нь пуужин илгээхэд хэвтээ чиглэлд нисч тойрч гарах боломжтой байхаар бүтээжээ.
ОХУ дуунаас хурдан пуужингаа 15 жилийн өмнөөс хөгжүүлж эхэлсэн гэж зарим хэвлэлд бичжээ.
ОХУ анхны дуунаас хурдан пуужингаа туршиж дууслаа | ||
Үзсэн: 1000 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.