
Хоёр Солонгосын замын сүлжээг холбох ёслол болжээ. Энэ талаар Умард Солонгосын хэвлэлд мэдээлжээ. Умард Солонгосын төв мэдээллийн агентлаг англи хэлээр гаргасан нийтлэлдээ “Умард болон Өмнөд Солонгосын төмөр зам авто замыг дахин холбох, шинэчлэх ажлын анхны ёслол боллоо” гэсэн байна.
Мөн “Энэ үйл ажиллагаанд Өмнөд Солонгосын зам тээврийн сайд Ким Хюн Мее, Умард Солонгосын Хоёр Солонгосын харилцаа хамтын ажиллагааны асуудал хариуцсан агентлагийн дарга Ри Сон Гвон зэрэг хүмүүсээс гадна төмөр болон авто зам тавихад хамтран оролцох улс орнуудын төлөөлөгчид оролцсон” гэж мэдээлжээ.
Лхагва гарагт Умард Солонгосын хилийн Кесон тосгоны Панмун зогсоол дээр болсон энэ баярын үйл ажиллагаанд Монгол Улсаас гадна НҮБ, ОХУ, БНХАУ-ын төлөөлөгчид оролцсон байна. Гэхдээ энэ нь хоёр Солонгосын төмөр болон авто замыг холбох төслийг албан ёсоор эхлүүлж байгаа хэрэг биш бэлгэдлийн шинжтэй ёслол юм гэж "Ёонхап" агентлаг мэдээлжээ. Учир нь Сөүл энэ үйл ажиллагаа болохоос өмнө зарим төрлийн бараа бүтээгдэхүүнтэй холбоотой хоригоос чөлөөлөгдөөд байгаа юм гэж тайлбарлажээ.
Хоёр улс замын сүлжээгээ дахин холбож, шинэчлэх талаар өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний үеэр тохиролцсон. Энэ тохиролцоо нь Солонгосын хойгт тэнцвэртэй хөгжүүлэх зорилготой байна. Гэрээний дагуу талууд замын сүлжээгээ холбох хамтарсан хяналт шалгалт хийж эхэлсэн юм.
Хоёр Солонгосын замын сүлжээг холбох ёслол болжээ | ||
Үзсэн: 1426 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.