
Америкийн аялагч Колин О`Брэди түүхэнд анх удаа Өмнөд туйлыг цор ганцаараа цанаар туулсан хүн болжээ. 1500 км урт замыг туулахад түүнд 54 хоног шаардагдсан байна.
Хоол хүнс, тоног хэрэгслээ ачсан 170-аад тонн жинтэй чаргаа бас өөрөө чирж явсан байна. Гэрийнхэн болон найз нөхөд нь О`Брэдийн аяллын туршид түүний "инстаграм"-д нийтэлсэн гэрэл зургууд болон сэтгэгдлүүдийг нь үзэн мэдээлэл авч байжээ.
Тэрбээр бариандаа очингуутаа “Би чадлаа” хэмээн "инстаграм"-даа бичжээ. Үүнээс өмнө нь Өмнөд туйлыг хүмүүс ганц нэгээрээ туулж байсан боловч тэр болгондоо жилийн өмнөөс нөөцөлсөн хүнсний агуулах, эсвэл механик хэрэгсэл сэлт ашигладаг байсан байна.
Харин АНУ-ын Портленд хотоос гаралтай 33 настай залуу дан өөрийн хүчинд түшиглэн энэ урт аяллыг дуусгаснаараа онцлог байна. О`Брэдитэй өрсөлдсөн Британийн иргэн Льюис Раддын аялал хараахан дуусаагүй байгаа аж.
Колин О`Брэди түүхэнд анх удаа Өмнөд туйлыг цор ганцаараа цанаар туулсан хүн болжээ | ||
Үзсэн: 744 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.