
Ерөнхийлөгч Х.Баттулга салбартаа олон жил идэвх зүтгэлтэй ажилласан, өндөр амжилт гаргасан эрхмүүдэд өнөөдөр төрийн одон, медаль гардуулсан. Энэ үеэр “Asia Game Changer Awards-2017” шагналыг Монголоос анх удаа хүртсэн бүргэдчин охин Н.Айшолпанд Алтангадас одон олголоо. Түүний амьдралаас сэдэвлэсэн гадны киночдын хийсэн "The Eagle huntress" бүтээл 89 дэх удаагийн “Оскар”-ын шагналд нэр дэвшигчихээр тодорч, "Шилдэг баримтат кино" төрөлд өрсөлдөх богино жагсаалтад багтсан.
Мөн Н.Айшолпан энэ онд өөрийн нэрэмжит сан байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллахаар болсон юм.

Бүргэдчин охин Н.Айшолпанг Алтангадас одонгоор шагнав | ||
Үзсэн: 1366 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.