НИТХ-ын 2025 оны 25/29 тоот тогтоолоор батлагдсан журмын зарим хэсгийг хүчингүй болголоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл, бүртгэл шаарддаг хүнд суртал бий болоод байгаа талаар иргэдээс олон гомдол ирсэн.
Тиймээс журамд өөрчлөлт оруулж, найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалж, төрийн хүнд суртлаас иргэдээ чөлөөлж байна.
Үйлчилгээ, бизнес эрхлэх гэж байгаа иргэд License.mn системд үйл ажиллагаагаа шууд бүртгүүлээд эхлэх бүрэн боломжтой болсон. Харин стандартыг мөрдүүлэх, шаардлага тавих механизм явна” гэв.
| Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө | ||
| Үзсэн: 70 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.