УИХ-ын чуулганы өнгөрсөн Баасан гарагийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаан түр завсарласны дараа үргэлжлүүлэн хуралдаж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Төслийн танилцуулгыг сангийн сайд Ч.Улаан хийв.
Дээрх хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хурааж, гишүүд хэлэлцэхийг дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай” хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хууль, тогтоол батлагдаж Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг Авилгатай тэмцэх газарт шилжүүлэхээр боллоо.
Улсын Их Хурал 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны харьяаллын гэмт хэргүүд Авипгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэргийн харьяалалд, ахуйн чанартай гэмт хэрэг нь Цагдаагийн байгууллагын харьяалалд тус тус шилжиж, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулиар Прокурорын байгууллагын дэргэдэх Мөрдөн байцаах алба татан буугдсан болно.

Дөрөвдүгээр Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөхөд шаардагдах тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирэх тоног төхөөрөмж, сэлбэг материал, багаж хэрэгслийг гаалийн албан татвараас чөлөөлүүлэхээр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай гэсэн 2 хуулийн төсөл болгон салгахаар анхны хэлэлцүүлгийн үед шийдвэрлэж, үүнтэй холбогдсон зарчмын саналууд дэмжигдсэн хуулиудыг тус тусад нь баталлаа.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд хууль батлагдсанаар цахилгаан станцыг өргөтгөх тоног төхөөрөмжийг ачсан 160 тоннын даацтай автомашин 2 сарын 5-нд Алтанбулагийн хилээр саадгүй нэвтрэх боломжтой болж, цахилгаан эрчим хүчний хүчин чадал нэмэгдэнэ.
Мөрдөн байцаах алба татан буугдлаа | ||
Үзсэн: 1897 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.