Шууд Chart

Томуу, томуу төст өвчнөөр 0-4 насныхан илүү өвчилж байна

2019-01-07 10:43:19

Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаар мэдээлэл өглөө. Томуу, томуу төст өвчний дэгдэлт 1 дүгээр сарын 4-нөөс нэмэгдсэн. Эмнэлэгт хэвтэн гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Томуу, томуу төст өвчнөөр 0-4 насныхан илүү өвчилж байгаа бол үүн дотроо 0-6 сартай хүүхдүүд 50-60 хувийг эзэлж байгаа юм.

Томуу, томуу төст өвчнөөр 0-4 насныхан илүү өвчилж байгаа бол үүн дотроо 0-6 сартай хүүхдүүд 50-60 хувийг эзэлж байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 61.887 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3118 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 5.0 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.1 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.3 хувиар бага байна. . Нийслэлийн Эрүүл мэндийн газар, АШУҮИС-ийн хооронд байгуулсан санамж бичгийн дагуу тус сургуулийн захирлын тушаал гарч хүүхдийн нарийн мэргэжлийн резидент эмч нар, төгсөх дамжааны оюутнууд нийслэлийн дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байна. 

Нийт өвчлөгсдийн 42.7 хувийг 0-1 нас, 25.6 хувийг 2-4,  13.3 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм

Нийслэлийн 142 өрхийн эрүүл мэндийн төвд АШУҮИС-ийн 6-р дамжааны 392 оюутан 2018 оны арванхоёрдугаар сарын 24-нөөс 2019 оны гуравдугаар сарын 01-нийг хүртэл, төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт хүүхдийн анагаахын тэнхимийн 22 резидент эмч 2018 оны арванхоёрдугаар сарын 26-наас 2019 оны гуравдугаар сарын 01-нийг хүртэл тус, тус ажиллах юм.


Томуу, томуу төст өвчнөөр 0-4 насныхан илүү өвчилж байна  
Үзсэн: 838 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй