Шууд Chart

Б.Баттулга: Нутгийнхандаа уран бүтээлээрээ хариу болгон бэлэг барина

2019-01-10 16:46:27

“Болор цом-36” наадмын эзэн Базарсадын Баттулгыг нутгийн ахан дүүс нь орон сууцтай болгохоор аян өрнүүлжээ.

Тэрбээр Завхан аймгийн Их-Уул сумынх бөгөөд тус наадамд 15 жил оролцохдоо долоон удаа үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэж байсан чансаатай найрагч юм.

Харин үндсэн мэргэжил нь Монгол хэл, уран зохиолын багш бөгөөд мэргэжлээрээ 25 жил ажиллаж байгаа гэнэ.

Одоогоор нийслэлийн “Эрдмийн хөтөч” 58 дугаар цогцолбор сургуульд ном зааж байгаа аж. Мөн тун удахгүй зургаа дахь хүүхдээ өлгийдөх гэж байгаа юм байна.

Тэрбээр дээхнэ нэгэн ярилцлагандаа “Хэрвээ би орон сууцтай болвол уран бүтээлээ чөлөөтэй хийх өрөөтэй болно” гэж хэлж байсан билээ.

Нутгийнхныхаа дээрх аяныг мэдсэн тэрбээр “Намайг нутгийнхан маань орон сууцтай болгох талаар нэгдэж байгаа гэсэн. Би маш их баяртай байна. Миний хийж чадах зүйл шүлэг бичих болохоор би тэр хариуд нь олон сайхан уран бүтээлээр бэлэг барина” гэв.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Баттулга: Нутгийнхандаа уран бүтээлээрээ хариу болгон бэлэг барина  
Үзсэн: 1019 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй