Шууд Chart

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлнэ

2019-01-17 09:41:03

Энэ сарын 16-ны өдөр хуралдсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VI хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг томилох асуудлыг хэлэлцлээ. Тус ээлжит бус хуралдаан 43 төлөөлөгчийн ирцтэйгээр хуралдав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид НИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг НИТХ-ын МАН-ын бүлгээс дэвшүүллээ. Танхимаас төлөөлөгч С.Мөнхчулуун нийслэлийн Засаг даргад өөрийн нэрийг дэвшүүлсэн.

Хоёр нэр дэвшигчийг нууц санал хураалт явуулж шийдэх зарчимтайг хурал даргалагч Б.Батнасан хэлсэн юм. Нэр дэвшигч С.Мөнхчулуун тооллогын комиссыг таван хүний бүрэлдэхүүнтэй байх санал гаргав. Улмаар НИТХ дахь МАН-ын бүлгээс төлөөлөгч Б.Сүхбаатар, Э.Бат-Амгалан, Д.Баярсайхан, Ц.Сандаг-Очир, АН-ын бүлгээс төлөөлөгч Ц.Одонтунгалаг нарыг тооллогын комисст орууллаа. Тооллогын комиссын даргаар төлөөлөгч Ц.Сандаг-Очир, нарийн бичгийн даргаар Б.Сүхбаатар нарыг томилов.

Нууц санал хураалтаар С.Мөнхчулуун олонхийн саналыг буюу 24 төлөөлөгчийн, С.Амарсайхан 19 төлөөлөгчийн саналыг авсан байна. Нийт төлөөлөгчдийн 55.8 хувийн саналыг авсан С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо.


С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлнэ  
Үзсэн: 2130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ихх [127.0.0.xxx] 2019-01-17 11:42
Яанаа харах царайны нэг тийм нөхөр бна. Боловсрол нтр цаашаа. Энэ монгол бүтэхгүйээ. Бодлыг минь өөрчлөх юм хийж үзээрэй дээ даргаа.

Бидэнтэй нэгдээрэй