
Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дэргэдэх Улаанбаатар инновацийн төвтэй танилцаж тус төвд бойжиж буй гарааны компанийн удирдлагууд, бизнес эрхлэгч залуустай уулзаж үйл ажиллагаатай нь танилцлаа.
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад тус төвд бойжиж буй стартап компани болох “Прайм технологт солюшн” ХХК-ийн санаачилсан “Beeco-Замын унаа” төслийг хүүхдийн сургуулийн автобусны хөдөлгөөнийг зохицуулах чиглэлээр, нийтийн тээврийн смарт картын өөрөө өөртөө үйлчлэх мөнгө цэнэглэгч автомат машиныг бий болгох талаар стартап компани “Бийлог техноложиес”-тай тус тус хамтарч ажиллах талаар санал солилцов.
"Улаанбаатар инновацийн төв"-д зочлов | ||
Үзсэн: 738 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.