
“Хошин урлагийн стэнд-ап төрлийг Монголдоо хөгжүүлж буй “UB комеди” клубийнхэн Канадын алдартай элэглэгч Бриан Айлвардыг эх орондоо урьжээ. Ирэх сарын 15-нд болох түүний тоглолт Сант-Асар төвд болох аж.
“UB комеди” клубийн залуус өмнө нь дэлхийн алдартай комедиан болох Мартин Мор, Том Родес, Адам Хантер, Ромеш Ранганатхан нарын комеди шоуг өөрийн клубтээ зохион байгуулсан билээ.
Тус клубийг Г.Батбилэг 2014 онд анх үүсгэн байгуулсан бөгөөд одоогоор албан ёсны 16 жүжигчин байдаг аж.
Сүүлийн үед залуус хошин урлагийн стэнд ап төрлийг ойлгож, илүү сонирхож үзэх хандлагатай болсныг клубийнхэн хэлж байв. Тус клуб жүжигчдээ сонгон шалгаруулахдаа долоо хоног бүрийн даваа гарагт “open mic” нээлттэй уулзалтыг зохион байгуулж, хүмүүсийг инээлгэж чадсан, анхаарлыг татаж буй тухайн хүнийг тайзан дээр гарах эрх олгодог байна.
Сүүлийн үед залуусын дунд хит болоод байгаа хошин урлагийн нэгэн төрөл бол “Стэнд ап” буюу тайзны ярианы урлаг юм.
Монголд хөгжөөд төдийлөн удаагүй байгаа ч шинэ үеийн залуусыг байлдан дагуулж чадсан юм. Жүжигчид нийгэмд тулгамдсан болон өөрийн амьдралд тохиолдсон зүйлс, бусдын олж харсан ч тоодоггүй гэх мэт олон талын сэдвээр хошин яриа өрнүүлж, бусдыг хөгжөөдөг нь энэ урлагийн онцлог билээ.
Канадын алдарт элэглэгч Бриан Айлвард Монголд ирнэ | ||
Үзсэн: 817 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.