Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Бельгийн хаант Улсаас хавсран суух Элчин сайд Марк Хюго Тересе Винкийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Монгол-Бельгийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаад гүн талархал илэрхийлье гээд салбарын бодлогын талаар мэдээлэл өгсөн юм.
Уулзалтаар хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдлын чиглэлд хамтран ажиллах боломжтой талаар харилцан ярилцаж, салбарын хамтын ажиллагааны механизмыг бий болгох, ингэхдээ хамтарсан төлөвлөгөө боловсруулан, яамд хоорондын хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрлээ.
Энэ хүрээнд Бельгийн төрийн болон хувийн хэвшлийн мэргэжилтнүүдийн багийг Монгол Улсад ажиллуулах саналыг Бельгийн Элчин сайд Марк Хюго Тересе Винк дэвшүүлэхэд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нааштайгаар хүлээн авч, энэ ажлыг хамтран зохион байгуулахаар тохиролцов.
| Бельгийн хаант Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав | ||
| Үзсэн: 694 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.