Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2019-02-27 14:57:21

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр боллоо. Тус хуралдаанаар,

-  Хаваржилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл, Увс аймагт улсын нөөцөөс 4000 тонн өвс, 3000 тонн тэжээлийг 50 хувь хямд үнээр олгохоор болов. Одоогоор 16 аймагт хаваржилт хэвийн байна.  

-  Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн хүрээнд нэр бүхий аймгуудын нутаг дэвсгэрт 2007-2016 онд байгуулсан ойн зурвас, ойжуулсан талбай болон мод үржүүлгийн газрыг хүлээн авч ойн санд бүртгэхээр болов. Төслийн хүрээнд 2826 га талбайг ойжуулсан байна.

-  Цэргийн дүйцүүлэх албыг энэ онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлбөрийн хэмжээг таван сая гурван зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун тавин хоёр төгрөг байхаар тогтов.

-  Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээнд заасны дагуу байгуулах Хөтөлбөр хэрэгжүүлэх тухай гэрээний төслийг дэмжив. Гэрээнд сайд Д.Цогтбаатар гарын үсэг зурна.

-  Сангийн яам, БНСУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “Архивын ерөнхий газрын цогцолбор барилгын тоног төхөрөмж, техник хэрэгслийн хангалт төсөл”-ийн Зээлийн гэрээний төслийг хэлэлцэн дэмжив. 19 сая ам.долларын зээлийн хүү 0.15 хувь, эргэн төлөх хугацаа 40 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байх юм. 

-  Нэр бүхий 17 аймгийн 88 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 9,729.507.5 га газрыг улсын нөөцөд авлаа. Энд улсын төсвийн хөрөнгөөр геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил хийнэ.


Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо  
Үзсэн: 890 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй