Шууд Chart

Сочигийн олимп заналхийлэлд өртсөөр байна

2014-02-04 17:14:21

Удахгүй эхлэх гэж байгаа Сочигийн олимпод оролцогчдыг заналхийлсэн захидал хүлээн авсан тухайгаа Унгар, Словени, Герман, Италийн олимпын хороод мэдэгдэж байсан. Тэгвэл тус олимпод оролцохоор Сочи хотноо очоод байгаа Итали, Германы тамирчдын багт ч мөнхүү заналхийлсэн захидал ирсэн тухай мэдээллүүд Сочигийн аюулгүйн албанд ирээд байна.  
 
Тус захидалд "Сочигийн өвлийн олимпын наадамд оролцох тамирчид террорист халдлагад өртөх болно" гэсэн утга санааг өгүүлсэн байжээ. Иймэрхүү заналхийлсэн утгатай орос, англи хэлээр бичсэн захидлыг  унгар, словений баг тамирчид ч бас хүлээн авсан аж. Мөн умард кавказын зэвсэгт дайчдаас өвлийн олимпын тоглолтыг тасалдуулах халдлага үйлдэнэ хэмээн заналхийлсэн утга санаа бүхий дүрс бичлэгүүд интернэт орчинд ч олноор тархаад байгаа юм.
 
Эдгээр заналхийлэлийн ард лалын хэт даврагч “Ансар аль-Сунна” бүлэглэлийнхэн байгаа гэдгээ ч өөрсдөө өмнө нь албан ёсоор зарласан. Үүнтэй холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьж Сочид болох өвлийн олимпын үеэр аюулгүй байдлыг сахиулах талаар ярилцаж дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн билээ. 

Сочигийн олимп заналхийлэлд өртсөөр байна  
Үзсэн: 1534 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй