Шууд Chart

Ээлжит бус чуулган хуралдуулахаар тогтов

2019-03-06 15:31:47

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 2019 оны гуравдугаар сарын 18-29-ний өдрүүдэд хуралдуулахаар тогтлоо.

УИХ-ын ээлжит бус чуулганы ажиллагааг 2019 оны гуравдугаар сарын 18-ны Даваа гарагийн 10.00 цагаас нээхээр болов.

Мөн УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангах үүднээс УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хуралдааныг ирэх долоо хоногт хийхээр шийдвэрлэлээ.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Монгол УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай захирамж гаргах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Ээлжит бус чуулган хуралдуулахаар тогтов  
Үзсэн: 916 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй