Шууд Chart

Олимпийн бамбар асахад хоёр хоног үлдлээ

2014-02-05 15:01:40

Энэ сарын 7-нд ОХУ-ын Сочи хотноо  нээлтээ хийх өвлийн олимпийн ХХII наадмын бамбар дүрэлзэн асах мөч ойртсоор хоёр хоног үлдлээ. Сочи хотын 40 мянган хүний суудалтай “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийх тус наадамд 88 орны 2500 тамирчин 15 спортын 98 төрөлд өрсөлдөнө. 2011 оноос гараагаа эхэлсэн  олимпийн бэлтгэл ажил өнөөдөр эцсийн шатандаа орж, эхний зочид тамирчдаа хүлээн авч эхлээд байгаа юм. Өвлийн олимпийн ХХII наадамд монгол улсыг төлөөлж уулын цанын төрөлд Б.Бямбацогт, Ч.Отгонцэцэг нар оролцох  гэж байна. Тус олимпийн үйл ажиллагаанд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин онцгой анхаарал тавин ажиллаж байгаа.  ОХУ 51 тэрбум ам.доллар буюу урьд үзэгдээгүй их мөнгийг 16 өдөр үргэлжлэх олимпийн үйл ажиллагаанд зориулан төсөвлөсөн.

Дашрамд дурдахад Сочи хот 2018 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохиох эрх авсан билээ.

Олимпийн нээлт "Фишт" цэнгэлдэх хүрээлэн

Сочигийн өвлийн олимпийн медаль


Олимпийн бамбар асахад хоёр хоног үлдлээ  
Үзсэн: 1555 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй